2020 оны долдугаар сарын 31-ний өдөр зарласан, Монгол Улсын Төлбөрийн тэнцлийн 2020 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэлд зарим эх сурвалжийн гүйлгээ тусгагдаагүй байсан юм.
Үүнийг залруулан статистик мэдээллийг шинэчлжээ. Нэмэлт залруулга хийгдсэнээр урсгал дансны алдагдал 1.4 сая ам.доллараар, санхүүгийн дансны ашиг 100 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн болно. Харин Төлбөрийн тэнцлийн эхний 6 сарын нийт тэнцэл өөрчлөгдөөгүй болно.
Төлбөрийн тэнцлийн 2020 оны эхний 6 сарын урьдчилсан гүйцэтгэл, сая ам.доллараар