2020 оны 08 дугаар сарын 09 өдөр Эмээлт шалган нэвтрүүлэх товчоогоор Chevrolet Cruze 1106БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Б. Б. Б. Д. нар Төв Аймаг Борнуур сумын нутаг дэвсгэрээс түүсэн гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлэн байна. Дээрх иргэдийг эрүүгийн хуулийн дагуу Сонгино хайрхан дүүргийн 1-р хэлтэст шилжүүллээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг эхчүүд хүүхдэдээ байнгын хяналт тавин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.
Л.Баяр