Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ
“Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 19 сая 178 мянган хүн өвчилж, 718 мянган хүн эндсэн байна.
Харин 12 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Өвчлөл дөрвөн хоногийн дотор нэг саяар нэмэгдэж байна. Дэлхийд 24 цагийн дотор 278 мянган хүн халдвар авч, 6000 гаруй хүн эндсэн.
ДЭМБ-аас CoVId19 дэлхийн улс орнуудын бүх салбарыг сорьж байгааг онцлоод хариу арга хэмжээг байнга авахыг анхааруулав. Бохир усыг шинэчлэх хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл нэлээд олон улсад бохир уснаас халдвар илэрсэн. Энэтхэгт 61 мянга, Бразилд 60 мянга, АНУ-д 56 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар бүртгэгдсэн эхний гурван орны тоонд орж байна. Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5244 гаруй хүн шинээр халдвар авч, 110 хүн энджээ.БНХАУ-д 120 тохиолдол шинээр бүртгэгдсэний зургаа нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Манай улсын хувьд 3646 хүн тусгаарлах ажиглалтад байна” гэсэн юм.