Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг хүргэж байна.
“Наймдугаар сарын 7-ны өдөр 594 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Сидней, Афганистанаас ирсэн иргэд, ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүс, Алтанбулагийн боомтоор ирсэн жолооч нарт хийсэн давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Монголд 293 хүн коронавирусийн халдвартай нь батлагдсанаас 260 хүн эдгэрсэн. Халдвартын клиникт 33 хүн эмчилгээнд байгаагаас хоёр хүний бие хүндэвтэр байна” гэлээ.