Британид Альберт Ндреу хэмээх нэртэй нэгэн залуу хайртай бүсгүй Валерия Мадевичдаа гэрлэх санал тавих гэж байгаад гэртээ түймэр тавьж, уух аяга, өмсөх хувцасгүй хоцорчээ.

26 настай залуу дөрвөн цагийн турш өрөөгөө цэцэг, агаарын бөмбөлгөөр чимж, дараа нь “Marry me?” гэдэг үгсийг лаагаар бичиж, асаажээ.

Дараа нь тэр хайртай бүсгүйтэйгээ болзоонд явсан юмсанж. Залуу хосыг гэртээ эргэж иртэл гэр нь утаагаар дүүрч, хөршүүд нь гал сөнөөгчид дуудсан байжээ. Галынхан ч ирж, түймрийг унтраасан боловч хөөрхий залуу юу ч үгүй болтлоо гэрээ шатаалгажээ. Альберт байрныхаа өмнө өвдөг сөхөрч суугаад, Валерияд гэрлэх саналаа тавьсан байна.

 

Валерия найз залуугаа ажил дээр нь цэцэг бариад тосоход л ямар нэгэн юм болох гэж байна гэж таамагласан гэнэ. Харин гал алдсан залуу халааснаасаа хайрцагтай юм гаргаж ирээд л хэлэх үгсээ мартчихсан гэнэ.

“Ямар ч байсан надаас гэрлээч гэж гуйсан. Би зөвшөөрч байна л гэсэн” хэмээн Мадевич тэмдэглэжээ. Өдгөө залуу хос Альбертын үеэлийнд амьдарч байна. тэд даатгалын албанаас мэдээлэл хүлээж байгаа аж.

A hopeless romantic accidentally torched his apartment when planning to pop the question to his girlfriend.

mir24.tv

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн