Нийслэлийн Засаг даргын зөвлөл хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар хуралдаж байна.
2020-2021 оны хичээлийн жилд 2014 оны нэгдүгээр сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настангууд сургуульд элсэх бөгөөд хүн амын урьдчилсан статистик мэдээгээр 39439 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд 2016-2019 оны хооронд нийт 77 цэцэрлэг, 33 сургууль шинээр баригдаж ашиглалтанд оржээ. Харин энэ жилийн хувьд 60 цэцэрлэг, 35 сургуулийн барилгын ажил явагдаж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай байгаа аж.
Харин Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс хувийн сургуулийн төлбөрийн асуудлыг эцэг эх тухай сургуулийн удирдлагын хооронд хаях биш энэ асуудлыг шийдвэрлэх үүрэг өглөө.
Л.Баяр