Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Зулзагын гол хүүхдийн зуслангийн 4-р ээлжинд 182 хүүхэд амарч байгаа билээ. Эдгээр амрагч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалахаар аймгийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Гэрэлчулуун үүрэг гүйцэтгэж байна.
Түүнчлэн 4 дүгээр ээлжинд амрагч хүүхдүүдийн насны онцлогт тохируулан “Гал түймрийн аюулын талаар болон гал унтраах анхан шатны багаж хэрэгслэл“ -ийн талаар ойлголт өгч сургалт зохион байгууллаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.