Шар вандуй нь бие махбодоос илүүдэл чийг, цусан дахь хор, ходоодны ханан дахь хорт өнгөр, бөөрний үрэвсэлт өвчин эмгэгүүдэд нэн ач тустай бөгөөд тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Уг вандуйд А, В, С амин дэм өндөр байдаг нь хүүхдийн өсөлтөд маш сайн нөлөөлдөг. Мөн бие дэх хлорид, төмөр, кальцийг тогтворжуулж байдаг нь нэн гайхалтай.
Ходоодны шарх, үрэвсэлтэй болон элэг цөсний өвчтэй хүмүүс шар вандуйг зутан шөл болгож хэрэглэх нь сайн. А амин дэмээр илүүц дутагддаг хүмүүст бас хоолондоо өргөн хэрэглэхийн зөвлөдөг байна.
Шар вандуйд уураг 13.7 гр, өөх тос 9.8 гр, А амин дэм, нүүрс ус, төмрийн орц 3.9 хувь, тиамин болон рибофламин 0.33 хувь, кальци 45 хувь, ниацин 5.5 хувь, фосфор 249 мг, аскорбины хүчил 54 мг байдаг нь хүний биед байгалийн эм болон шингэдэг байна.
Вандуйг хүнсэнд хэрэглэхээс гадна гоо сайхны бүтээгдэхүүн болгож ашигладаг. Гурил болон шар вандуйг буталж холиод сүүтэй нийлүүлж зуурмаг болгоод нүүрэндээ маск тавьж болно. Вандуйг эм, эмчилгээний журмаар маш өргөнөөр ашигладаг. Олон төрлийн өвчнийг илааршуулахад вандуй тус болдог байна.
Дорнын болон дундадын, бүүр уламжлалт эм эмчилгээнд шар вандуйны зутан, шөл зэргийг эмчилгээндээ тусгайлсан жор болгож хэрэглэж иржээ. Шар вандуйн уургийн хэмжээ өндөр байдаг тул тусгай хоолны дэглэм барьж буй хүмүүст уургаа нөхөж авахад хэрэгтэй бөгөөд мацаг барьж буй үед хамгийн сайн уургийн нөхөлт болдог. Канадын эрдэмтдийн тогтоосноор шар вандуйн уураг нь зүрхний үйл ажиллагаанд, мөн зүрх хэвийн ажиллах явцад үр нөлөө үзүүлж, цусны даралтыг тогтворжуулдаг байна.
Ой санамжид сайнаар нөлөөлж, тархины үйл ажиллагааг сайжруулна. Мөн шар вандуй нь иодоор баялаг тул бамбай булчирхайн үрэвсэлт өвчинд эерэгээр нөлөөлж, таргалалтаас урьдчилан сэргийлнэ.
Түлэнхийн үед шар вандуй идвэл арьсны нөхөн төлжилтөд сайн байдаг. Усанд зөөллөөд цаг тутамдаа 3-5 ширхгийг хүлхэж идэж болно. Дэвтээж болгосон вандуйг өндөгний цагаантай холиод зуурмаг болгож элдэв шарх, түлэнхий, хөхрөлт болон цус алдалтад ил тавьж хэрэглэнэ.
Вандуйг бутлаад гурил болгож хүнсэнд хэрэглэвэл “мартах өвчин”-ийг багасаж, толгой өвдөлтийг намдаана. Бас чихрийн шижин өвчинд эерэгээр нөлөөлдөг аж. Бүлээн усанд гурил болгосон нунтгийг нэг халбага хийж өдөрт нэг удаа ууна.
Updown.mn