Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарыг залилах, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан өнөөдөр шүүнэ

2020-08-06 09:371min0
a1e3188eee8dfc9d7c35eb99a6aad0b0

“Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар залилах, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь мөнгө угаах заалтад зааснаар мөнгө угаах гэмт хэрэгт, тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар мөн залилах, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар мөнгө угаах хэрэгт тус тус холбогдуулан яллагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тэдэнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнгөрсөн сарын сарын 24-ны өдөр товлосон боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа өвчтэй, мөн шүүгдэгч нар дахин нэмж өмгөөлөгч авсан тул өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч Д.Отгонбат шинжээч болон хохирогч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан байдаг.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн бөгөөд өнөөдөр үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй