НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ээр хэрэгжүүлэх төслүүдийн танилцуулгыг хэлэлцлээ. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх 30 орчим төслийн санал иржээ.
Эдгээр төслийн эдийн засгийн үр өгөөж, нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс зургаан төслийг хэрэгжүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан юм. Энд дараах төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тогтов.
Тодруулбал:
- “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах”,
- “Улаанбаатар хүнсний агуулах”,
- нийслэлийн хүнсний зарим хэрэгцээг хангах зорилгоор “Улаанбаатар дөрвөн улирлын хүлэмж”,
- сайжруулсан түлшний уутыг дотооддоо үйлдвэрлэх “Улаанбаатар нийлэг уут”,
- “Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан, нийслэлийн ЕБС-ийн сурагчид, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хараа хяналтыг сайжруулах”,
Төр хувийн хэвшлийн түншлэлээр хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ
Такси үйлчилгээг цогцоор хөгжүүлэх: Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх/нийтийн тээврийн үйлчилгээ төсөл. Үүнд:
- Тусгай чиглэлийн, шуурхай /экспресс/ үйлчилгээний том оврын зорчигч тээврийн автобусны үйлчилгээ,
- Тусгай чиглэлийн, шуурхай /экспресс/ үйлчилгээний дунд оврын зорчигч тээврийн автобусны үйлчилгээ,
- Шинэ нисэх буудал орчмын тусгай такси зэрэг төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулж хэрэгжүүлэхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК /Ж.Билэгсайхан/-д даалгалаа.
Дээрх төслүүдийг 2020-2025 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулсан байна. Харин нийслэлийн зүгээс зарим төсөлд газрын асуудлыг шийдвэрлэх, хамтарсан компани байгуулах зэрэг бодлогоор дэмжин хамтарч ажиллах юм.