Коронавируст цар тахлын үед сэтгэл түгших, санаа зовних, хэт мэдрэмтгий болох, сэтгэлээр унах, айж түгших, уурлаж бухимдах зэрэг сэтгэлзүйн асуудал гадаадын улс орнуудын иргэдэд элбэг тохиолдож байна.
Энэ нь түр зуурынх бөгөөд “Айдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар хандаж” КОВИД-19-ийн цар тахлыг давж гарна гэдгийг ДЭМБ-аас уриалсаар байна.
Эрүүл мэндийн яамнаас иргэн бүрийг дараах зөвлөгөөг хэрэгжүүлж халдвараас сэргийлэхийг санууллаа.
Үүнд:
• Эерэг хандлагатай байх
• Инээмсэглэх, хошин мэдрэмжтэй байх
• Аливаад уур уцааргүй, тайван хандах
• Бие биендээ урам өгөх
• Коронавируст халдварын мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах
• Хэт их мэдээллээс зайлсхийх
• Сөрөг мэдээлэлд автахгүй байх
• Цахим орчинд цаг бага зарцуулах
• Өдрийн тэмдэглэл хөтлөх
• Сэтгэл санаа зовоосон, таагүй бодол, мэдрэмжээ бусадтай хуваалцах
• Гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэй цахим болон утсаар холбоотой байх
• Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх (кино үзэх, дуулах, бүжиглэх, ном унших, шинэ зүйл сурах, гэрийн тавилгын байршил өөрчлөх гэх мэт)
• Стресс тайлах энгийн аргаар (йог, амьсгалын дасгал, ууланд алхах..,) сэтгэл санаагаа тайван байлгах
• Өөртөө илүү их анхаарал тавих (шинэ дүр төрх бүрдүүлэх..,)
• Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эрт унтах
• Архи, тамхи хэрэглэхгүй байх
• Шаардлагатай тохиолдолд 1800-2000 утсаар сэтгэлзүйн зөвлөгөө авах
Эх сурвалж: ЭМЯ