Засгийн газрын хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

2020-08-05 09:09
4963d35f36ae0a263bfa83caafb74283

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог билээ. Тэгвэл өнөөдрийн ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэллээ.

Энэ удаагийн хуралдаанаар 2020 оны төсвийн тодотгол, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын нийтийн тээврийн талаар зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.