2020-08-04 15:421min00

Ухаалаг гар утсыг цэнэглэхдээ юунд анхаарах хэрэгтэй вэ?

870x489_0x57_detail_crop_20200803082454_697058f5_7a80f255006193886b83b6f8c403dc842dd04d44f2cd3520b5abdd3e72c03f24

Ухаалаг гар утас эзэмшигчид утсаа цэнэглэхдээ ямар алдаанууд гаргадгийг шинжээчид нэрлэлээ. Эхнийх нь цэнэгийг 0% болгож унтраадаг явдал гэнэ.

Батарейг удаан ажиллуулахын тулд 80%-иас 40%-ийн хэлбэлзэлд ашиглах ёстой. Үүнээс гадна цэнэглэж байх үед нь гар утсаа хэт ачаалж болохгүй. Ингэснээр аппарат халж, зайных нь ашиглалт багасдаг гэнэ.

Ерөнхийдөө хэт өндөр температурт цэнэглэхгүй байх, мөн хэт бага температурт цэнэглэхгүй байх, цэнэгийг 20%-иас доош буулгахгүй байх гэсэн гурван үндсэн дүрмийг л сахих хэрэгтэй гэж шинжээчид зөвлөж байна.

Эх сурвалж: mir24.tv

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй