Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина” роман Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ирэх сарын 15-нд тавигдахаар боллоо.
Уг жүжгийн нээлт энэ оны хоёрдугаар сарын 14, 15-нд болох ёстой байсан юм. Гэвч коронавиусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс жүжгийн нээлтийг хойшлуулсан юм.
1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан энэхүү зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн хэлбэрт оруулан бичиж, Монгол Улсын Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажиллаж байгаа аж.