Өмнөд Солонгос улсад үерийн улмаас зам тээвэр хаагдаж, олон иргэн алга болсон талаар боллоо. Нийслэл Сөүл болон Геонгги-Ду, Чунгчеонг-Ду бүсүүдэд нөхцөл байдал маш муу байна.
Солонгосын цаг уур орчны газраас өнөөдрийг хүртэл нэг цагт зуугаас 200 мм хур тунадас орно гэдгийг анхааруулсан байна. Үерийн улмаас маш олон иргэдийн байр, байшин сүйджээ. Үүнээс гадна зургаан иргэн алга болж, 8 хүнийг эрэн сурвалжилж байна. Ариранг телевизийн мэдээлснээр хотын төвийн хэд хэдэн зам гүүрийг ч бас хаажээ. Эрсдэл байгаа иргэдийн нүүлгэн шилжүүлсээр байгааг эх сурвалжид мэдээллээ.