Эмчид үзүүлэх дуртай хүмүүс бидний дунд хэд билээ дээ. Гэтэл эрүүл мэнддээ анхаарч, юу нь болж болохгүйг мэдмээр байдаг. Энэ үед гэрээсээ ч гаралгүйгээр эрүүл мэндээ шалгаад үзэхэд танаас огтхон ч зардал, цаг, мөнгө гарахгүй.
1. Энгийн нэгэн халбага аваад хэлэн дээрээ тавьж шүлсээрээ сайтар норго.
2. Норсон халбагаа тунгалаг гялгар уутанд хийгээд хурц гэрэлтэй газар тавиарай. Нарны гэрэл, чийдэн гээд аль нь ч байж болно.
3. Нэг минутын дараа халбагаа шалгаарай.
Ямар нэгэн өнгөргүй, таагүй үнэргүй байдал дотоод эрхтний хувьд асуудал бага гэсэн үг.
Хэрвээ дараах үнэртэй байвал анхаараарай:
• Өмхий, ялзарсан, хурц үнэр гарч байвал уушги юм уу ходоод асуудалтай.
• Чихэрлэг үнэр гарч байвал чихрийн шижин байж болзошгүй.
• Аммиак үнэртэж байвал бөөрний асуудалтай.
Хэрвээ өнгөр нь дараах өнгөтэй байвал анхаар:
• Цагаан эсвэл шар өнгөтэй, зузаан өнгөртэй байвал бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсан гэсэн үг.
• Нил ягаан өнгөтэй байвал бронхит, цусны эргэлт муу, холестериний түвшин их.
• Цагаан өнгийн байвал амьсгалын замын халдвартай.
• Улбар шар өнгөтэй байвал бөөрний өвчтэй.
Энэ арга нь мэдээллийн чанартай бөгөөд бодит шинжилгээг орлохгүй гэдгийг санаарай. Тиймээс та эмчид хандах хэрэгтэй шүү.
Эх сурвалж: nakonu.com