Финляндын Ерөнхий сайд, 34 настай Санна Марин хөлбөмбөгчин Маркус Райкконентойгоо хуримаа хийлээ. 16 жилийн турш үерхэж байгаа тэд хуримаа тун даруухнаар гэр бүлийн гишүүд, найз нөхдөө гээд 40 хүний хүрээнд л хийжээ. Марин, Райкконен нар 2,5 настай нэг охинтой юм.
Санна Марин нь өнгөрсөн оны 12 дугаар сард Финлядын Ерөнхий сайд болсон. Түүнийг парламентын 99 гишүүн нь дэмжиж, 77 нь эсрэг саналаа өгчээ. Тэр дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд төдийгүй энэ албыг хашиж байгаа түүхэн дэх гурав дахь эмэгтэй юм.
Эх сурвалж: mir24.tv