БЛҮҮМБЕРГ АГЕНТЛАГААС ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭЖ БУЙ ЦАГ ҮЕИЙН ХҮРЭЭН ДЭХЬ 75 УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАРЬЦУУЛАН СУДАЛСНЫ ҮР ДҮНД ТАЙВАНИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА ХЭМЭЭН ДҮГНЭЖЭЭ
Блүүмберг агентлагаас саяхан хөгжиж буй болон тэргүүлэх эдийн засагтай нийт 75 улс орны халдварт өвчинтэй тэмцэж буй цаг үеийн хүрээн дэхь эдийн засгийн нөхцөл байдал, үзүүлэлтийг харьцуулан судалсаны үндсэн дээр Тайванийг эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлж байна хэмээн дүгнэжээ. Тайваний хувьд халдварт өвчний нөхцөл байдлыг бүрэн хяналтандаа авч чадсан төдийгүйнийгэм эдийн засгийн хүрээний бүхий л үйл ажиллагаа нь хэвийн өрнөж байна. Тайвань хэдийнээ Монгол Улсыг шинэ төрлийн коронавирусийн бага эрсдэлтэй орнуудын жагсаалтанд оруулсан ба одоогийн байдлаар бизнесийн зорилгоор зорчих зорчигчид болон Тайваньд сурдаг оюутан залуус, мөн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдийг өөрийн орны хилээр нэвтрэхийг зөвшөөрсөнболно. Ингэснээр Тайваньчууд халдварт өвчинтэй үр дүнтэй тэмцээд зогсохгүй эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр маш амжилттай ажиллаж чадаж буйгаа илтгэн харуулав.
Блүүмберг агентлагийн үзэж буйгаар Тайваньчууд халдварт өвчний нөхцөл байдлыг бүрэн хяналтандаа авч чадсан ба эдийн засгийн үйл ажиллагаагаа ч мөн хэвийн өрнүүлж байгаа төдийгүй өрийн хэмжээ харьцангуй бага, нөөцийн сан хангалттай нөөцтэй буйн зэрэгцээ зээлийн үнэлгээний байгууллагуудаас маш сайн, өндөр үнэлгээ хүртсээр байна.
Блүүмберг агентлагийн зүгээс доорхи хэд хэдэн үзүүлэлтэнд тулгуурлан үнэлгээ, дүгнэлт хийжээ. Үүнд: 1/ Нийгмийн эрүүл мэндийн хүчин зүйл (30 хоногийн дотор уг өвчнөөр өвчлөн амь насаа алдсан хүмүүсийн тоог хүн амын нийт тоотой харьцуулсан үзүүлэлт), 2/ Эдийн засгийн үйл ажиллагаа (Google-ээс гаргасан жижиглэн худалдаа, ажлын байрны үйл ажиллагаатай холбогдох хөдөлгөөнт мэдээлэл), 3/ Бодлогын уян хатан байдал (улсын өр, нөөцийн сангийн хамрах хүрээ ба зээлийн үнэлгээ) зэрэг багтах бөгөөд Тайвань дундаж үзүүлэлтээр дэлхийд эдийн засгийн үзүүлэлтээр тэргүүлсэн ба Ботсвана, Өмнөд Солонгос, Тайланд зэрэг орнуудын өмнө бичигджээ.
Тайлбар: Хөгжиж буй эдийн засагтай улс орнууд ихэвчлэн газар нутгийн хэмжээ харьцангуй бага, эрсдэл өндөртэй, хөрвөх чадвар харьцангуй доогуур байдаг бөгөөд тэргүүлэх эдийн засагтай улс орнуудаас эдийн засгийн хөгжлөөр харьцангуй доогуур орнуудыг хамруулан ойлгож болох юм.
Эх сурвалж: IKOM\N.MN