Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өчигдөр 2020.08.02/ мэдээлэл өгөх үедээ “Коронавирусийн халдвар 216 улс оронд бүртгэгдэж 17 сая 693 мянган хүн халдвар авсан байна. Үүнээс 683 мянган хүн эндэж, 11 сая хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. 24 цагийн хугацаанд 289 мянган хүн шинээр халдвар авч, 6000 хүн нас барсан байна. АНУ-д 69 мянга, Энэтхэгт 54 мянга, Бразилд 45 мянган хүн халдвар авсан нь өвчлөл өндөртэй эхний гурван орон болж байна.
ОХУ-д 5462 хүн халдвар авч, 95 хүн энджээ. БНХАУ-д 179 тохиолдол шинээр бүртгэгдсэний 16 нь гаднаас зөөвөрлөгдөн орж иржээ. Япон улсын хувьд сүүлийн хоёр өдөр халдварын тархалт нэмэгдэж байна. Тус улсад 24 цагийн хугацаанд шинээр 1536 хүн өвчилж, хоёр хүн нас барсан.
Тэрбээр үргэлжлүүлэн “Маргаашаас Хөхөөр хооллох дэлхийн долоо хоног эхэлж байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-аас бага насны хүүхдийг хөхөөр хооллосноор дархлаа тогтож, CoVid19 халдвараас сэргийлэх нэг арга болно гэдгийг анхааруулсан. Улмаар бүх эхчүүдийг бага насны хүүхдээ хөхөөр хооллохыг уриалж байна” гэжээ.