Австралийн Викториа мужид коронавируст халдвар огцом нэмэгдсний дараа онц байдал зарлаж, шинэ хөл хорионы журам мөрдөж эхэллээ.
Хөл хорионы хязгаарлалт орон нутгийн цагаар Ням гарагийн 18:00 цагаас хэрэгжинэ. Шинэ дүрэм журамд мужийн нийслэл Мельбурн хотын оршин суугчид шөнийн хөл хорионд орно. Хотын захиргаанаас иргэдийг хүндэтгэх цөөхөн шалтгаанаас бусад тохиолдолд гэртээ байхыг шаардаж байна. Оршин суугчид гэрээсээ 5 км-ээс холгүй зайд өдөрт нэг удаа гарахыг зөвшөөрнө.
Викториа мужид сүүлийн хэдэн долоо хоногуудад батлагдсан тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж байгаа учраас эргэн хөл хорионы журам руу ороход хүрсэн байна.
Ням гарагт гэхэд тус мужид 671 шинэ коронавирусний тохиолдол батлагдаж, 7 нас баралт бүртгэгджээ.
Хүн амын тоогоороо хоёрт ордог тус мужид тогтоож байгаа шинэ хөл хорионы журам нь 9 сарын 13 хүртэл үргэлжилнэ.
Шөнийн хөл хорио нь 20:00 цагаас өглөөний 05:00 хүртэл хязгаарлагдана.
Эдгээр цагуудын хооронд ажил, эмнэлэг, асрамж асаргааны зорилгоор гарахыг л зөвшөөрөх гэнэ. Муж даяар бүх сургалтын байгууллага, хүүхдийн цэцэрлэгүүдийг хаах юм байна. Ресторан, кафе, бар, жимүүдийг ирэх Лхагва гарагийн 23:59 цагаас эхлээд хаана. Дүрэм журмын хяналтыг хангахын тулд цагдаагийн хүчнийхныг томилох юм байна.