Цэцэрлэгийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ

2020-08-03 08:311min0
цэцэрлэг

Бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар эцэслэн гаргасан.

Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, эрсдлийг бууруулах зорилгоор анги дүүргэлтийг 20-оос хэтрүүлэхгүй байхаар тогтоож, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн юм.

Харин 3-4 настнуудын 60 хувийг, таван настнуудыг 100 хувь хамруулахаар болсон. Хэдийгээр цэцэрлэгийн бүртгэлийг өнөөдрөөс эхлэн цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн ч үүнд өөрчлөлт оруулжээ.

Цэцэрлэгийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулах талаар нийслэлийн Боловсролын газраас тодруулахад “Бүртгэлийг цахимаар хийхгүй. Хэрхэн зохион байгуулах талаар өнөөдөр 11:00 цагт хэвлэлийн хурал хийж, тодорхой мэдээллийг өгнө” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй