Дэлхийд 71 сая гаруй хүн архаг Хепатит С Вирусийн халдвартай амьдарч байна. 2016 онд хийгдсэн ДЭМБ-ын тооцооллоор 399,000 хүн Хепатит С Вирусээр үүсгэгдсэн өвчнүүдийн улмаас нас барсан байна.
Дэлхийд жил бүр бүртгэгдэж байгаа вируст хепатитийн шалтгаантай нас баралтын тоо нь ХДХВ, Сүрьеэ эсвэл хумхаагийн шалтгаант нас баралттай ижил түвшинд байгаа бөгөөд одоогийн нөхцлөөр явбал 2040 он гэхэд вируст хепатитийн шалтгаантай нас баралт энэ гурван өвчний шалтгаантай нас баралтыг нийлүүлсэн тооноос илүү гарах төлөвтэй байна.