2020-08-01 11:101min00

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэн ирнэ

uuriin ongots

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ наймдугаар сард нийт 14 удаагийн нислэгээр 38500 орчим иргэнээ татан авахаар болсон билээ.

Энэ дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу наймдугаар сарын 1-ний 08:40 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тус онгоцоор 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.