Хархорин, Арвайхээр сумдруу хууль бусаар агнасан тарвагны нойтон мах нэвтрүүлэхийг завдсан гурван зөрчлийг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ.
Уг зөрчилд Мэргэжлийн хяналын газар арга хэмжээ тооцсон байна. Хууль бусаар тарвага агнасан, худалдсан гурван иргэнд нийт 600.000 төгрөгийн торгууль, байгаль орчинд учирсан хохирлын 2.500.000 төгрөгийг нөхөн төлүүлж, тарвага агнахад ашигласан хоёр ширхэг калибр бууг Цагдаагийн газарт, долоон ширхэг тарваганы нойтон махыг Зоонозын Өвчин Судлалын Төвд хураан авчээ.
Баруун аймгуудад тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа эрсдэлтэй үед хууль бусаар тарвага агнах, мах арьс түүхий эдийг худалдах, худалдан авахгүй байх, тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.