Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн хичээлийг танхим, теле байдлаар хослуулахаар болсон. Ингэхдээ нэг ангид олон хүүхэд суулгахгүй, мөн хоёр настнуудыг цэцэрлэгт бүртгэхгүй гэдгээ салбарын яамнаас мэдэгдээд байгаа юм. Тэгвэл энэ намар хичээл сургууль эхлэхээр 3-4 настай хүүхдийг цэцэрлэгт нэмж авахдаа зорилтот өрхийн амьдралын нөхцөл байдал тааруу өрхийн хүүхдийг эхний ээлжид хамруулах чиглэлийг баримтлахаар болжээ.
Л.Баяр