ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна. Тэрбээр хэлэхдээ “Додугаар сарын 30-ны өдөр гурван лабораторид нийт 249 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Амны хаалтаа зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зайгаа барих нь бидэнд байгаа гол зэвсэг юм. Манай улсад бүртгэгдсэн анхны тохиолдол болох Франц иргэнийг халдвар авсныг мэдэх үед маш олон хүнтэй хавьтал болсон байсан. Ингээд хавьтлуудыг тогтоож байх үед нэг таксины жолооч бидэнд сонирхолтой мэдээлэл өгсөн. Франц иргэн такси барихдаа амны хаалттай байсан бөгөөд таксины жолоочийг амны хаалт зүүвэл үйлчлүүлнэ гэдгээ хэлсэн байна. Ингээд амны хаалтаа зүүгээд үйлчилсэн байна. Амны хаалт халдвараас хамгаална гэдгийг илтгэх хамгийн трод жишээ энэ байгаа юм” гэлээ.
Л.Баяр