ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар “Цар тахлын үед болон түүний дараа эдийн засгаа сэргээх асуудал хамгийн чухалд тооцогдож байна.
Энэ хүрээд манай яамнаас дараах чиглэлээр ажиллаж байна.
Үүнд:
- Тогтвортой өсөлтийг бий болгоход гадаад нөөц бололцоог ашиглах,
- Гадаад улс орнуудаас дэмжлэг туслалцаа авах яриа хэлэлцээ хийж байна,
- Олон талт хамтын ажиллагааны хэлбэрүүдийг эрэлхийлж байна,
- Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн төслүүдийг гадаад улсуудад танилцуулж, хөрөнгө оруулалт татах чиглэлд яриа хэлэлцээр хийж байна,
- Мөн хилийн чанадаас эх орондоо ирэх иргэдийг татан авах ажиллагааг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван гадаад улсаас Монгол Улсад суугаа 11 Элчин сайд, түр хамаарагчтай уулзаад байна. Уулзалтаар эдийн засаг, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, цар тахлын үед аль аль талдаа хохирол багатай даван туулах боломжийн талаар ярьж байна.
Түүнчлэн гадаад орнуудын Засгийн газруудад хандаж Монгол Улсын иргэдэд бүх талын тусламж үзүүлээч гэдэг хүсэлт тавиад байгаа.