Одоогоос 150 орчим жилийн өмнө бичигдэж, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан Лев Толстойн “Анна Каренина” роман Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 2020 онд тавигдана. УДЭТ-ын уран бүтээлчид энэхүү жүжгийг ирэх есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөжээ. Дэлхийн сонгодог зохиол монгол найруулагчийн авьяас билэг, ур ухаанаар тайзнаа хэрхэн амилахыг та бид удахгүй үзэх нь ээ. Тус зохиолыг жүжгийн зохиол болгон Н.Пүрэвдагва бичсэн бол найруулагчаар Н. Наранбаатар, зураачаар Т. Ганхуяг нар ажиллаж байна.