Монголбанк бол төрийн мөнгөний бодлогыг дагнан хэрэгжүүлдэг институц. Арилжааны банкуудаас ялгаатай нь алдагдал хүлээвэл тэр нь төрд, бүр цаашилбал татвар төлөгчдийн нуруун дээр буудаг тийм л тогтолцоотой байгууллага. 1991 онд батлагдсан Банкны тухай хуулиар Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үндсэндээ бүрдэж Төв банк ба арилжааны банкууд гэж ажиллаж эхэлсэн юм.
Нэг цэцэрлэг барихад нэг тэрбум төгрөг гэвэл 354 цэцэрлэг барих мөнгөөр Монголбанк, тодруулбал Монголын төр алдагдал хүлээсэн байна. Үүнээс гадна Төв банк 226.4 тэрбум төгрөгийг жилийн 0.89 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад олгож, жинхэнэ дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэгч болжээ. Арилжааны банкууд 0.89 хувийн хүүтэй авсан зээлээ 2.91 хувийн хүү нэмж, шатахуун импортлогч компаниудад дамлан олгосон нь ил боллоо.
Энэ мэтээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн явцад Монголбанкны хүлээсэн алдагдлын хэмжээ зогссонгүй. Төв банк дотоодын арилжааны банкуудтай своп, форвард хэлцэл байгуулах нэрийн дор 7.1 тэрбум ам.долларыг интервенц нэрээр 2013-2015 оны хооронд зах зээлд нийлүүлжээ.
Валютын ханшийг тогтворжуулах зорилготой гэх ийм их хэмжээний интервенцийн үр дүнд валютын ханш тогтворжихийн оронд харин ч тонгочиж байлаа. Үүнийг батлах баримт бол 2011 онд дэлхийн хамгийн чанга валютаар нэрлэгдэж байсан монгол төгрөгийн ханш дөрөвхөн жилийн дотор 80.3 хувиар ханш нь сулрав. Интервенц нэрээр зах зээлд нийлүүлсэн 7.1 тэрбум доллар буюу 14 их наяд төгрөг ийнхүү зүгээр л салхинд хийссэн байна.
Улсад энэ мэтээр маш их хэмжээний ноцтой хохирол учруулсан Монголбанкны тухайн үеийн ерөнхийлөгч Н.Золжаргал болон түүний багийнхан өнөөдөр ямар ч хариуцлага хүлээгээгүй. Ийм том бодлогын алдаа хийснийхээ оронд хариуцлага хүлээхийн оронд хангамж, цалингаа үргэлж өсгөж явсан нь ч шалгалтын явцад тодорхой болжээ.
1 comment
Accem gej elbegdorj nar dampuuruulsan