Засгийн газраас 2020-2021 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой мэдээллийг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн өглөө.
Тэрбээр хэлэхдээ “ЭМЯ-наас өгсөн зөвлөмжөөр гарч болзошгүй эрсдэлээс 50 хувь хамгаална гээд дараах арга хэмжээг зохион байгуулж байна.
Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэг бүх сургалтын байгууллагын нэг ангид 20 хүүхэд байна. Цэцэрлэг бүлэг дүүргэлт нэг анги 20 хүүхэдтэй байна.
ЕБС-иийн сум орон нутгийн сургуулийн тухайд нэг ангид 20 хүүхэд байна. Аймгийн төв болон нийслэлийн ачаалал ихтэй сургууль дээр 3 өдөр танхим, 2 өдөр цахим сургалт хийнэ. Цэцэрлэгийн хэмжээнд 2 настай хүүхдийг гэр бүлийн орчинд хүмүүжүүлнэ. 2020-2021 онд 2 настай хүүхдийг цэцэрлэгт бүртгэхгүй. 5 настай хүүхдийг 100 хувь хамруулна. Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдэд теле хичээл орно” гэлээ.
Л.Баяр