Оросын хүүхдийн олон ангит “Маша ба Баавгай” хүүхэлдэйн киног дэлхийн хүүхдүүд шимтэн үзэж байна. Үүнийг олон улсын судалгааны Kidz Global агентлагаас явуулсан судалгааны мэдээлэл гэрчилж байна.
Судалгаанд 43 улсын 60 мянга орчим хүн оролцож, хүүхдийн ямар хөтөлбөрт дуртайг нь тодруулжээ.
Гэтэл Оросын энэ хүүхэлдэйн кино дэлхийн 6 хүртэл насны охидын дунд нэр хүнд өндөр гарсан байна. Үүнээс гадна Латин Америк, Европт тухайн насны хөвгүүд охидын дунд шилдэг 5 шоуны нэгд орсон байна.
Маша ба Баавгай” хүүхэлдэйн кино нь 2009 онд анх бүтээгдсэн юм. Энэ бүтээл дэлхийн 39 хэлээр орчуулагдаж, YouTube-д хандалтынхаа тоогоор ч тэргүүлсэн. Орос, англи, испани, португал хэлээр энэ хүүхэлдэйн киног 10 сая гаруй хүн үздэг байна.
Эх сурвалж: mir24.tv