АНУ-ын Индиана муж дахь “Төвөд-Монголын шашин соёл” төвийн тэргүүн Ажиа гэгээнтний нэрэмжит “Зөв тэтгэлэг” хөтөлбөрийн эхний шатны өргөдлийг өнөөдөр 18:00 цаг хүртэл хүлээн авах юм байна.
Хоёр дахь жилдээ хэрэгжих гэж буй “Зөв тэтгэлэг” хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.
Хөтөлбөрийн зорилго:
Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэл, бусдыг хайрлан эх орон, амьдарч байгаа орон нутаг, олон нийтэд, соёл, өв уламжлалд чиглэсэн аливаа ажилд тэргүүлж буй хэдий ч ар гэрийн санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас их дээд сургуульд суралцахад хүндрэлтэй байгаа шинэхэн оюутнуудад боломж олгож, тэднийг эх орныхоо соёл, уламжлал, байгал орчин, ард иргэдийн төлөө ажиллаж хувь нэмэр оруулах зүрх сэтгэлтэй иргэн болоход нь хөхүүлэн дэмжих зорилготой.
Хөтөлбөрийн зорилт:
Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд 4 жилийн сургалтын төлбөрийн буцалтгүй тэтгэлэгээс гадна дараах чиглэлээрх сургалт, үйл ажиллагаанд хамрагдана.
Үүнд:👇
👍Монголынхоо соёл өв уламжлал, байгаль орчин, хүмүүс хоорондын харилцаа, нийгмийн эмзэг бүлэгт туслах зэрэг сайн дурын үйл ажиллагаанд хамрагдах замаар эх оронч, энэрэнгүй зөв үзэл хандлагатай болж төлөвших;
👍Тэтгэлгээр сурсныхаа дараа улс эх орныхоо хөгжилд сурсан мэдсэнээрээ хувь нэмрээ оруулах;
👍Төсөл санаачлан бичиж хэрэгжүүлэх;
👍Багаар ажиллах чадварт суралцах;
👍Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын дуу хоолойг нийтэд хүргэх, зөв хандлага мессеж түгээх замаар олон нийтдээ нөлөөлөх зэрэг болно.
Хэн хамрагдаж болох вэ?
👉Анх удаа бакалаврт суралцах гэж буй Монгол улсын 17-18 насны иргэн байх;
👉Улаанбаатар хотод аль нэгэн төрийн өмчийн их, дээд сургуулийн өдрийн үндсэн ангид бакалаврын зэргээр суралцахаар эрхээ энэ жил авсан шинэхэн оюутан байх;
👉Ахлах сургуулийн сурлагын дүн 85 ба түүнээс дээш байх;
👉Ар гэрийн санхүүгийн бололцоо тааруу байх;
👉Ямар нэгэн төрлийн урлаг, спортоор хичээллэдэг байх;
👉Сүүлийн 2 жил нийгмийн идэвхи оролцоотой, сайн дурын ажил хийсэн байх
Хэн хамрагдах боломжгүй вэ?
✋Ямар нэгэн ижил төрлийн тэтгэлэг авсан эсвэл сургуульдаа урилгаар орсон оюутнууд;
✋Төрийн сангаас олгох боловсролын буцалтгүй тусламжинд хамрагдах боломж бүхий оюутнууд:👇
***Бүтэн өнчин оюутан 60%,
***Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй 60%,
***Хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхтэй бол 60%,
***Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагч 60% тус тус сургалтын төлбөрөөс хөнгөлөгддөг.
✋Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь ЭЕШ-д 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70%, харин 751-ээс дээш оноо авсан бол 100% хөнгөлөгддөг.
✋Гурав болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр нэгэн зэрэг суралцаж байгаа өрхийн нэг оюутан.
***Оюутны хөгжлийн зээлд багтсан оюутнууд энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжгүй.
Тэтгэлэгийн өргөдөл:
Тэтгэлэгийн эхний шатны өргөдлийн материалыг доорх холбоосоор 2020 оны 7-р сарын 29-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна.
👉Өргөдөл хүлээн авах холбоос: http://arightscholar.org/index.php/mn/apply
Анхаарах зүйлс:
Дэлхий нийтэд тулгамдаж буй Ковид, хөл хорио, санхүүгийн хямралтай холбоотойгоор энэ жил зөвхөн Улаанбаатар хотоос улсын их дээд сургуульд шинээр элсэгчдийг тэтгэлэгт сонгон шалгаруулна.
Өргөдөл бөглөхдөө зөвхөн крилл үсгээр үнэн зөв бичсэн материалыг тооцож үзэхийг анхаарна уу❗
Монголд минь эх орноо хайрлах сэтгэлтэй, эрдэм мэдлэгтэй, ЗӨВ залуус улам олон болох болтугай.🤗