Засгийн газрын хуралдаан өнөөдөр/2020.07.29/ болж бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Цэцэрлэг, сургуулийн хичээл 9 дүгээр сарын 1-нд эхэлнэ
Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.
Энэ дагуу:
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 9 дүгээр сарын 1
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 9 дүгээр сарын 14
Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх боллоо.
Хичээлийг танхимын болон теле, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна
Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм. Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцсон байна.