Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон их, дээд сургууль, коллежийн сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.
Засгийн газраас албан ёсны шийдвэр гарсны дараагаар Боловсрол, шинжлэх ухааны яамд 14:00 цагт бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол, түүнд холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг олон нийтэд танилцуулах ажээ.
Л.Баяр