Эрүүл хоол хүнс өнгө өнгийн бүтээгдэхүүнээс бүрдэж байх ёстой гэж эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Учир нь өнгө бүр тодорхой витамин, эсвэл антиоксидант агуулдаг аж. Жишээлбэл ногоон өнгийн ногоо нь К витамин, фолийн хүчил ихээр агуулдаг бол улбар шар, шар өнгийн жимс, ногоо нь бета-каротин, С витамин ихтэй.
Харин нил ягаан өнгийн бүтээгдэхүүнүүд нь антиоксидант буюу чөлөөт радикалуудын үйлдлийг саармагжуулдаг флавоноид полифенол, антоциан ихээр агуулдаг байна. Жишээлбэл хүрэн манжин А, С, В6 витаминтайгаас гадна эслэг, лютеин ихээр агуулдаг нь эрүүл мэндэд ашигтай юм.
Эх сурвалж: rus.redtram.com