Хог тээвэр, үйлчилгээний “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын тохижилт, үйлчилгээний албаны ажилтнууд энэ сарын 20-26-ны өдрүүдэд 39520 мкв талбайгаас 24,9 тонн шарилж, лууль, хөл ургамлыг хадаж, цуглуулж, тээвэрлэлтийн албандаа цаг тухайд нь мэдээлж ачуулсан байна.

Энэ хугацаанд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хорооллыг 2-3 удаа, орон сууцны хорооллын дундах замыг өдөр бүр тогтмол цэвэрлэж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай байгуулсан гол гудамж, зам талбайг цэвэрлэх гэрээний хүрээнд Санзай, Цагдаа, Сэлхийн ам, Сэлхийн зуслан, Гоодой, Баянбулаг, Шарга-морьт, Бэлхийн авто болон явган замын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллажээ.

Мөн зориулалтын бус газар наасан 100 гаруй элдэв зар, рекламыг цаг тухайд нь хуулж цэвэрлэв.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн