Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийн дагуу АНУ дахь ЭСЯ-нд нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг “Хувь хүний нууцын тухай” хуульд нийцүүлэн овог, нэрийг өргөдөл анх гаргасан огноогийн хамт олон нийтэд нээлттэй болгожээ.
2020 оны долоодугаар сарын 27-ны өдрийн байдлаар тус ЭСЯ-нд хандаж эх орондоо буцан хүсэлт гаргасан 1437 иргэн байгаагаас:
Бага насны хүүхэдтэй гэр бүл – 258
Эрүүл мэндийн шалтгаантай – 197
Ахмад настан /60-аас дээш/ – 208
Жирэмсэн – 15
Оюутан – 383
Бусад хүндэтгэх шалтгаантай – 376 хүн байна.
УОК-оос бага насны хүүхэдтэй гэр бүл, эрүүл мэндийн шалтгаантай, ахмад настан, жирэмсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг энэхүү дарааллыг үл харгалзан сонгож, нэрсийг тус ЭСЯ-нд ирүүлж буй аж. 1437 иргэний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа Элчин сайдын яам