Засгийн газрын энэ оны долоодугаар сарын 16-ны хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын үед бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлэх талаар судалж, үнэлгээ хийх чиглэлийг холбогдох яам, агентлаг, байгууллагад өгсөн.
Дээрх чиг үүргийн дагуу ерөнхий болон дээд боловсролын сургууль, цэцэрлэгийн нээхтэй холбогдуулан коронавируст халдварын салбар дундын эрсдэлийн үнэлгээг хийж байна.
Энэ талын “Антикорона баг” боловсролын байгууллагад өндөржүүлсэн бэлэн байдлын үед мөрдөх заавар, журам боловсруулах ажлын хэсгээс ирүүлсэн албан даалгавар, тушаалын төсөлтэй танилцаж, саналаа боловсрууллаа. Дээрх ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулсан юм. Ажлын хэсэгт олон салбарын төлөөлөл оролцон ажиллаж байна.
Ерөнхий болон дээд боловсролын сургууль, цэцэрлэгийн нээхтэй холбогдуулан коронавируст халдварын салбар дундын эрсдэлийн үнэлгээг хийхэд ЭМЯ, БШУЯ, ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, НЭМГ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцов. Үнэлгээг Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар баталсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, дүнг УОК-т танилцуулах юм.