Сүүлийн хэдэн өдөр манай дэлхийн иргэд сүүлт одыг харах боломжтой болсон. Энэ нь маш ховор үзэгдэл. Үүнээс гадна дахиад долоон мянган жилийн турш дэлхийн иргэдэд харагдах боломжгүй гэдгийг судлаачид мэдэгджээ.
Тус од нь ойролцоогоор 8-р сарын дунд хүртэл бидэнд харагдах боломжтой аж. Сүүлийн 25 жил дэлхийд ийм тод сүүлт од харагдаагүй юм. Энэ сарын 23-ны өдөр неовайс сүүлт од нь дэлхийтэй хамгийн ойр байрлах нь юм.
Сүүлт од нь огторгуйн үзэгдлүүдийн нэг. Шөнө тэнгэрт гэрлэн цэг бий болж, тодорхой зайг туулсныхаа дараа харагдахаа болих төрлийн үзэгдэл юм. Сүүлт од нь метеороид гэгдэх нарыг тойрон эргэлдэх жижиг биетүүд дэлхийн агаар мандалд орж шатсанаас болж гэрэл үүссэнээр бий болдог.