Чернобылээс цагдаа нар цацраг туяанд хордсон 300 кг ойн жимсгэнэ, 20 кг мөөг хураан авчээ.
Бүсийн цагдаа нар энэ долдугаар сарын хугацаанд хууль бусаар цацрагаар бохирлогдсон жимс, мөөг түүсэн, зарах гэж оролдсон 14 тохиолдлыг илрүүлсэн аж.
Эдгээрт шалгалт хийж үзтэл цацраг идэвхт цезий, стронций зэрэг бодис хэвийн хэмжээнээс хоёр дахин их гарсан гэнэ. Энэ хэрэгт холбогдсон хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Эх сурвалж: mignews.com.ua