Д.Нямхүү: Казахстаны иргэн, 39 настай жолоочоос коронавирус илэрлээ

2020-07-24 12:461min0
Nymhuu

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна. Тэрбээр, 7-р сарын 23-ны өдөр улсын хэмжээнд 709 хүнд шинжилгээ хийхэд 708 хүнд вирус илрээгүй. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор ирсэн 39 настай эрэгтэй, Казахстаны иргэнээс коронавирус илэрлээ. Халдвар авсан иргэнийг ХӨСҮТ-д авчирч, эмчилгээг эхлүүлсэн.

Гурван иргэн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-өөс сувиллын тусгаарлалтад шилжлээ. 20, 21, 24 настай иргэн 17-48 хоног эмчлүүлж эдгэрлээ.

Монголд коронавирусийн халдварын 288 тохиолдол батлагдаж, 217 хүн эдгэрлээ. ХӨСҮТ-д 71 хүн эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй