Японы Ерөнхий сайд Абэ Шинзо лхагва гаригт “COVID-19”-ийн тархалтыг хязгаарлах арга хэмжээний хүрээнд бусад улс оронд гацаад байгаа гаднын орны иргэдийг Японд буцаж ирэхийг зөвшөөрнө гэж мэдэгдлээ. Тодруулбал Абэ Шинзо энэ сарын 22-нд коронавирусийн эсрэг хариу арга хэмжээ авах Засгийн газрын ажлын хэсгийн хуралдаанд оролцож үг хэлэх үеэрээ Монгол, БНХАУ, БНСУ, Сингапур, Малайз зэрэг Азийн 12 оронтой агаарын хилээ нээх асуудлаар хэлэлцээр хийх болсныг мэдээлсэн юм.
Одоогийн байдлаар Японд оршин суух эрхтэй 208.000 орчим гаднын улсын иргэн дэлхийн өөр орнуудад гацаад байгаа аж. Японы Засгийн газрын мэргэжилтнүүд эхний ээлжид тус улс хилийн хориг тогтоохоос өмнө явсан 88.000 гаруй гаднын иргэнийг Японд нэвтрүүлэхээр болсон бөгөөд чадварлаг ажилчид болон оюутнуудад давуу эрх олгоно гэж мэдээлсэн байна. Харин шинээр виз авсан болон хилийн хоригийн дараа явсан иргэдийг аажмаар нэвтрүүлэхээр болжээ.