Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа хотхоны баригдаж буй 12 давхар барилгын 9 давхрын салхивчны хонгилд хүн унаж нас барсан байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ослын газарт ажиллаж, “ТЭББ” ХХК-ийн гэрээт ажилтан Архангай аймгийн харьяат 18 настай Д-ын цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Ууганбаяраар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлж өгчээ.