“Хүннү эйр” компанийн хувьд Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 113 цэргийн албан хаагчийг татан авчрах тусгай үүргийн нислэгийг амжилттай гүйцэтгэсэн билээ.
Тэгвэл энэ удаад “Хүннү эйр” компанийн удирдлага Унгар улсад гацаад буй монгол оюутнуудын асуудлаар УОК-т хүсэлт гаргаад байна. Тодруулбал Унгар улсад тэтгэлгээр суралцаад төгссөн 78 оюутны гар гэрийнхэн нь “Хүннү эйр” компанийн удирдлагатай уулзан оюутнуудыг эх оронд нь авчрах тусгай нислэг үйлдэх хүсэлтийг УОК-т тавьжээ.