Дүүргийн Засаг даргын А/190 дүгээр захирамж, Тамгын газрын даргын А/103 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлалтай гэр буудлын үйлчилгээ үзүүлж буй иргэн хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийн байдалд хамтарсан хяналт шалгалт хийж хог хаягдал болон үер усны аюулаас урьдчилан сэргийлэх 2 төрлийн мэдэгдлийг хүргүүлэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, орчны 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлүүлж ажиллалаа.
Хяналт шалгалт үргэлжилж байна.