Долдугаар сарын 22-нд шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, шийдвэрээ танилууллаа.
Шүүхээс С.Баярт нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилээр хасаж, нээлттэй хорих ангид 5 жил хорих ял оноолоо. Мөн хууль бусаар олж авсан 5,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор боллоо. Ч.Даваанямд нээлттэй хорих ангид 2 жил хорих ял оноолоо.
С.Баяр нь Ерөнхий сайдын алба хашиж байхдаа Оюутолгой компанийн шатахууныг “Петровис” компаниас нийлүүлэх давуу тал олгож, энэ үйлдлээрээ 418.1 тэрбум төгрөгийн орлого олох боломж олгосон хэмээн буруутгажээ. Мөн АНУ-д хууль бусаар дөрвөн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж, ял оноолоо.