Орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүс ирэх сарын 1-нээс өмнө ажлаа хүлээлгэн өгөх юм байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 28,4-т “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн жилийн наймдугаар сарын 1-ээс ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрэхлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заажээ.
Тэгэхээр Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтан, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн, Засгийн газрын байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж, хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүд эл сонгуульд нэр дэвших бол халаагаа өгөх аж.