Дэлхийн дахины хэмжээнд шинэ коронавирусээр өвчлөгчдийн тоо ийнхүү 15 саяд хүрээд байгаа бол энэ вирусний эсрэг вакцин гаргах ажил ч чамлахааргүй үр дүн сайтай байгаа талаар судлаачид хэлж байна. Хэд хэдэн вакцины эмнэлзүйл туршилтын 3 дугаар буюу сүүлийн шат эхлээд байгаа юм.
ДЭМБ-ын мэдээллээр 10 вакцин эмнэлзүйн туршилтын 1 дүгээр шатанд яваа бол мөн л 10 вакциныг 2 дугаар шатны туршилтад оруулаад байгаа юм. Харин өнөөдрийн байдлаар гурван вакцин эмнэлзүйн туршилтын сүүлийн буюу 3 дугаар шатны туршилтаа эхлүүлжээ. Дээрх вакцинууд туршилтаар нааштай үр дүн үзүүлж байгаа ч анхны вакцин 2021 оны эхээс нааш бэлэн болохооргүй байгааг ДЭМБ ын шинжээч хэлсэн байна.
Бэлэн болсон вакциныг улс орнуудад хэрхэн тэнцүү хуваарилах вэ гэдэг асуудалд ДЭМБ анхаарлаа хандуулж эхлээд байгаа юм.