Налайх дүүргийн Тэрэлж, Гордокийн салдаг уулзвар Зүүн чиглэлийн постын дэргэд иргэд хогоо хаяснаас их хэмжээний хур хог үүсгэжээ.
Үүссэн хур хогийг яаралтай арилгах үүргийг Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-т өгсөн тул 2020 оны долдугаар сарын 15-нд тус газраас Зүүн пост, Өнөр амралтын газрын дэргэдэх зам дагуух хог, Тэрэлжийн гүүрэн дээх төвлөрсөн хур хогийг долоон рейсээр зөөн ачиж дуусгасан байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар