Афганистанд өсвөр насны нэгэн охин эцэг эхийг нь хөнөөсний дараа гэрээ халдлагаас хамгаалан, талибын хоёр дайчныг буудсан хэрэг гарчээ. Афганистаны олон нийтийн сүлжээнд охиныг баатарлагаар магтаж, Калашниковын автомат барьсан зургийг нь шэйрлэж, олон лайк өгч байна.
Гор мужийн засаг захиргааны мэдээлснээр исламистууд охины гэрт эцгийг нь хөнөөхөөр иржээ. Тэд ийнхүү эцгийг нь хөнөөх болсон нь улс төрийн үзэлтэй нь холбоотой юм байна. Уурлаж хорссон охин АК-47 бууг шүүрэн авч, хоёр талибыг устгаад өөр хэд хэдэн дайчныг хөнөөсөн байна. Удалгүй дайчид бэхлэлт хийсэн боловч тосгоны иргэд, Засгийн газрыг дэмжигч дайчид охиныг хамгаалахаар боссоноор тэд исламистуудыг зогсоож чадсан байна. Охин 14-16 насных бөгөөд бага дүүтэй нь хамт аюулгүй газарт аваачжээ.